Бизнесийн Стратеги

Эрхэм зорилго:
Олайнфарм ХК нь эм болон эмийн идэвхит бодис, завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Балтийн орнуудын хамгийн том үйлдвэрлэгч билээ. Дэлхий даяар үр дүнтэй, өндөр чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний гол зарчим юм. Бид өөрсдийн үйлчлүүлэгчид болох өвчтөн, эмч, эмийн санч бусад хамтрагч нартайгаа шударга, үр дүнтэй хамтын ажиллагаатай байхыг эрхэмлэдэг. Зорилгууддаа хүрэхийн тулд бид нарийн мэргэшсэн, нийгмийн хамгаалалт сайтай,урам зориг дүүрэн ажиллагсадаар багаа бүрдүүлэн ажилладаг. Мөн байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, Компанийн үнэ цэнийг тогтмол өсгөж байхыг нэн тэргүүнд тавьдаг.

Алсын хараа:
Бид эм болон хими-эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Балтийн орнуудад тэргүүлэгч байж бүтээгдэхүүнүүдээ дэлхий даяар танигдсан, хүртээмжтэй байлгах зорилго тавин ажиллаж байна.

Зорилго зорилтууд:
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт

– Бүтээгдэхүүний багцыг оновчтой байлгах, зах зээлийн хөдөлгөөн, онцлог шинж, эрэлт хэрэгцээг харгалзан шинэ нэр төрлөөр баяжуулах.
– Латвийн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж шинэ бүтээгдэхүүн, технологи бий болгох, химийн бүтээгдэхүүний чиглэл, хандлагыг хөгжүүлэх,
– Компанид үйлдвэрлэсэн тунлагдсан эмийн хэлбэрийг бүртгүүлэх, дэлхийн зах зээлд нийлүүлэх
– Тунлагдсан эмийн хэлбэр болон химийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж түншүүддээ нийлүүлэх
– Компанийн оюуны өмчийг хадгалах, өргөжүүлэх

Маркетинг:

– Компаний болон хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүний сурталчилгааны стратегийг бий болгож, хөгжүүлэх
– Компаний эрхэм зорилго, зорилт, стратегтэй уялдсан маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх
– Бүс нутгийн зах зээлүүдэд маркетингийн үйл ажиллагааг хариуцах
– Зах зээлийн эрэлтийг тодорхойлохын тулд маркетингийн судалгаа, мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх
– Цаашдын бизнес хөгжилд бүс нутгийн зах зээлийн чадамжийг тодорхойлох
– Тодорхойлсон зах зээлийн эрэлтэд нийцүүлж шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хөгжүүлэх

Үйлдвэрлэлийн болон бүтээгдэхүүний чанар:

– Чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, түүний талаар бүрэн мэдээлэл олгосноор хэрэглэгчдийн үнэнч байдлыг хадгалах
– Үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-д нийцүүлэн үйлдвэрлэлийн үйл явцыг орчин үеийн болгох
– Үйлдвэрлэлийн үр ашиг болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд технологийн үйл явцыг автоматжуулах
– Хуучин үйлдвэрлэлийн суурин дээр шинэ үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх

Нийгмийн бодлого:

– Компаний бизнесийн зорилтуудыг биелүүлэхэд ажилчдын урт хугацааны хувь нэмрийг идэвхижүүлэх
– Ажилчдын цалин, болон нийгмийн хамгаалал нь тэдний албан тушаал болон оруулж буй хувь нэмэрт нь тохирсон байх
– Ажилчдыг сургалт болон карьер өсөлтийн боломжуудаар хангах

Байгаль орчны хамгаалал:

– Хүрээлэн буй орчинд ёс зүйтэй хандах, байгалд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх
– Байгальд үзүүлж буй компаний нөлөөллийг тоо болон чанарын хувьд багасгах

Хөрөнгө оруулагчдын харилцаа:

– Шинэчлэл, өсөлт, ашгийг ихэсгэх замаар Компаний үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд тасралтгүй ажиллах
– Компаний үйл ажиллагаа болон эдийн засгийн байдлын талаар зохих хугацаанд найдвартай, тодорхой мэдээллээр хангах
– Хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд нээлттэй, ил тод хандах

Бизнесийн Стратеги