Олайнфарм нь 45 жилийн туршлагатай, Балтийн орнуудын эмийн болон химийн салбарт тэргүүлэгч компани юм.
60 гаруй эм (эцсийн бүтээгдэхүүн), 25- эмийн туслах бодис болон 20 гаруй завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эцсийн бүтээгдэхүүнүүд дотор мэдрэл, зүрх судас, халдварт өвчин болон харшил судлалын чиглэлийн эм бэлдмэл зонхилдог. Олайнфарм компанид адамантан, хинуклидин, нитрофураны химийн олон жилийн технологи болон ноу-хау байдаг давуу талтай.
I am text block. Click edit button to change this text.
Бид Латвийн тэргүүлэгч хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Силванолс компаний дийлэнх хувийг эзэмшдэг ба Латвид Latvijas aptieka хэмээх эмийн сангийн сүлжээ, эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Тонус Эласт, байгалийн гаралтай эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч NPK Biotest болон Klīnika DiaMed, Olainmed хэмээх эмийн компаниуд, эко гоо сайхны Kiwi Cosmetics зэрэг компаниудыг эзэмшдэг.
Бид Орос, Украйн, Беларус, Тажикстан, Албани, Армени, Казакстан, Косово, Монгол, Гүрж, Укбекистан улсуудад төлөөлөгчийн газруудтай, Латви, Беларус, Орос, Литуаниа, Эстони, Чех, Турк, Азарбейжан, Киргизстан зэрэг улсуудад охин компаниудтай ба АНУ, Энэтхэг, Туркменистан, Молдав, Швед, Зүүн Өмнөд Азийн орнуудад гэрээт агентуудтай ажиллаж байна.