Ноофен®
(250 мг N20)
Ноофен®
(250 мг N20)
Үйлчлэгч бодис: Фенибут
Тун хэмжээ: 250 мг
Эмийн хэлбэр: Капсул
Эмийн ангилал: Ноотроп бэлдмэл
Хэрэглэх заалт |
• Астенийн болон түгшүүрэлт-неврозын байдлын (тайван бус байдал, айдас, түгшүүрэл) эмчилгээ, өндөр настай өвчтөний – нойргүйдэл, шөнийн тайван бус байдал, хагалгааны өмнөх стрессээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. • Хүүхдийн ээрүү болон муриганаж татвалзах эмгэгийн эмчилгээ • Меньерийн өвчин (дотор чихний гэмтэл), янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн аппаратын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой толгой эргэх, • Кинетозоос (хөдөлгөөнт объект (жишээ нь завь, онгоц гэх мэт) дээр байх үед үүсдэг тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааны өөрчлөлт, сульдах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинжээр илэрдэг өвөрмөц байдал) сэргийлэх • Архины хамаарлын үеийн бүрдэл эмчилгээнд туслах бодис болгож хэрэглэнэ. |
Бүрээстэй бэлдмэлийг хоолны дараа хангалттай усаар даруулж ууна.
Мэдрэл сульдал болон сэтгэл түгшилт-неврозын үед: насанд хүрэгсдэд 250-500мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Дангаар уухад дээд тун 750 мг, 60-с дээш насны өвчтөнд 500 мг байна. Шаардлагатай үед тунг 2,5г хүртэл нэмэгдүүлж болно. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 4-6 долоо хоног хүртэл уртасгаж болно.
Меньерийн өвчин (дотор чихний гэмтэл) ба янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой толгой эргэх үед: 750 мг тунгаар хоногт 3 удаа 5-7 өдөр, тэнцвэрийн өөрчлөлт багасах үед 250-500мг тунгаар хоногт 3 удаа 5-7 өдөр, дараа нь 250мг-р хоногт 1 удаа дахин 5 өдөр тус тус хэрэглэнэ.
Өвчний хөнгөн хэлбэрийн үед 250мг тунгаар хоногт 2 удаа 5-7 өдөр, цааш 250мг тунгаар өдөрт 1 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Гэмтлийн улмаас тэнцвэрийн анализаторын алдагдалтай холбоотой үүссэн толгой эргэх үед 250мг тунгаар хоногт 1 удаа 12 өдөр хэрэглэнэ.
Кинетозоос сэргийлэх: Дайвалзах хөдөлгөөн эхлэхээс 1 цагийн өмнө 250-500 мг тунгаар 1 удаа ууна. Шинж тэмдэг (бөөлжих) илэрхий илэрч байгаа үед бэлдмэлийг хэрэглэх нь үр дүн багатай.
Архины хамааралт байдлын бүрдэл эмчилгээнд туслах эм болгож: эхний өдрүүдэд 500мг-р хоногт 2-3 удаа ба шөнө 500мг-ыг хэрэглэнэ. Дараа нь тунг аажим багасгана.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд ноофеныг өндөр тунгаар хэрэглэвэл элэг хордуулах эрсдэлтэй. Иймээс уг бүлгийн өвчтөнд эмчилгээний бага тунгаар хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэх үед сөрөг нөлөө үзүүлсэн талаар тэмдэглэгдсэн мэдээлэл байдаггүй.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:
14-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар тус тус хэрэглэнэ.
Бэлдмэлийн нэг удаагийн дээд тун нь 11-14 насны хүүхдэд 300мг байна.