Этацизин ®

Этацизин ®

Үйлчлэгч бодис: Этацизин
Тун хэмжээ: 50 мг
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
Эмийн ангилал:  Хэм алдагдлын эсрэг 1С бүлгийн эм

 

Зориулалт
Зүрхний хэм алдагдлын эмчилгээнд хэрэглэнэ
Хэрэглэх заалт
Этацизин  нь зүрхний хэм алдагдлын эсрэг эм бөгөөд зүрхний хэм алдагдлын эмчилгээнд хэрэглэнэ.
Бэлдмэлийг суправентрикуляр (ховдлын дээрх) экстрасистол, ховдлын экстрасистол, суправентрикуляр тахикарди, ховдлын тахикарди, тосгуурын трепетани, фибрилляцийн эмчилгээнд хэрэглэнэ.

Ихэвчлэн 50мг (1 шахмал) тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Эмнэлзүйн хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд 50мг-р хоногт 4 хүртэл удаа хэрэглэн тунг нэмнэ.
Ээлж эмчилгээ нь зүрхний хэмнэл алдагдлын төрөл, эмчилгээний үр нөлөө, бэлдмэлийн зохимж зэргээс хамаарна.
Зарим өвчтөнд зүрхний хэмнэл алдагдлын эсрэг үйлдлийг тогтвортой түвшинд хүргэх шаардлагатай үед этацизинийг бета-адреноблокатортой хамт хэрэглэнэ.

Хэрэглэх заавар

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ