Гистафен®

Гистафен®

Үйлчлэгч бодис: Сехифенадины гидрохлорид
Тун хэмжээ: 50 мг
Эмийн хэлбэр:  Бүрхүүлтэй шахмал
Эмийн ангилал: Гистамины эсрэг эм
&nbsp&

Зориулалт
Гистамины эсрэг үйлдэл нь харшлын өвчний эмчилгээнд чухал серотонины эсрэг үйлдлээс илүү байна.
Хэрэглэх заалт
• Бэлдмэлийг дараах цочмог болон архаг явцтай  харшлын өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
– Поллиноз (өвсний халууралт), харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамар ба хамрын дайвар хөндийн эмгэг
– Хоол хүнс, химийн бодис, тоосны харшил
– Амьтны болон амьтанд хатгуулсны улмаас үүсэх харшил
– Агаарын бохирдолтой холбоотой болон бусад харшил үүсгэгчээр үүсгэгдсэн харшил
• Харшлын шалтгаантай арьсны загатнаа буюу эсвэл бусад өвчний улмаас үүсэх загатнаа (харшлын ба атопик дерматит, васкулит, нейродермит, хавтгай улаан үлд гэх мэт)
• Харшлаас урьдчилан сэргийлэх (улирлын сэдрэлээс өмнө) ба барих эмчилгээнд

Насанд хүрэгсдэд:
Цочмог болон архаг явцтай харшлын өвчин:
50-100мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үр нөлөө эмчилгээг эхэлснээс хойш 1-3 өдрийн дотор илэрнэ.
Ээлж эмчилгээ ерөнхийдөө 5-15 хоног үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтана.
Харшлын эмгэгээс сэргийлэх (улирлын сэдрэлээс өмнө) болон барих эмчилгээ:
50мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг харшлын урвал эхлэхээс 2 долоо хоногийн өмнө хэрэглэнэ.
Гистафен 50мг шахмалыг дангаар нь болон бусад хэсэг газар нөлөөлдөг бэлдмэлтэй (хамрын дусаалга, нүдний дусаалга, тосон түрхэц) хамт хэрэглэж болно.

Хэрэглэх заавар

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ