Ремантадин®

Ремантадин®

Үйлчлэгч бодис:   Римантадины гидрохлорид
Тун хэмжээ: 50 мг
Эмийн хэлбэр: шахмал
Эмийн ангилал: Вирусын эсрэг эм

Зориулалт
Вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын цочмог халдвар болон хачигт энцефалитын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Хэрэглэх заалт
Ремантадинийг томуугийн А вирус болон бусад А бүлгийн вирусын эсрэг, түүнчлэн томуугийн В вирусээр үүсгэгдсэн хордлогын үед хортой нөлөөний эсрэг үйлдэл үзүүлнэ.
Ремантадиныг насанд хүрэгсэд ба 7-с дээш насны хүүхдийн томуугийн эрт үеийн эмчилгээнд, томуугийн дэгдэлтийн үед томуугийн вирусээр үүсгэгдсэн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд хачигт энцефалитын эмчилгээ, урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Томуугийн эмчилгээ:
Насанд хүрэгсэд: Эхний өдөр 100мг тунгаар (2 шахмал) хоногт 3 удаа, 2 ба 3 дахь өдөр 100мг-р хоногт 2 удаа, 4 ба 5 дахь өдөр 100мг-р хоногт 1 удаа тус тус хэрэглэнэ. Өвчний эхний өдөр 150мг-р (3 шахмал) 2 удаа, эсвэл 300мг-р (6 шахмал) 1 удаа хэрэглэж болно.

Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:
Ремантадиныг хүүхдэд хэрэглэхийн өмнө зайлшгүй эмчид хандаж зөвлөгөө авна.
7-10 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 2 удаа, 11-14 насны хүүхдэд 50мг (1 шахмал)-р хоногт 3 удаа, 14-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар тус тус хэрэглэнэ.
Ээлж эмчилгээ 5 өдөр үргэлжилнэ.

Томуугаас сэргийлэх:
Насанд хүрэгсдэд: 50мг (1 шахмал)-р хоногт 1 удаа, 30 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэнэ.
Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:
7-оос дээш насны хүүхдэд 50мг-р хоногт 1 удаа 15 хүртэл өдөр хэрэглэнэ.

Хачигт хазуулсны дараа хачигт энцефалит үүсэхээс сэргийлэх:
Насанд хүрэгсэд: 100мг (2 шахмал)-р хоногт 2 удаа 3 өдөр, хүнд тохиолдолд (эмчийн заалтаар) 5 өдөр хэрэглэнэ.
Ремантадиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хачигт хазуулсны дараа шууд (48 цагийн дотор) эхэлж хэрэглэнэ.

Хачигт хазуулаагүй үед хачигт энцефалит үүсэхээс сэргийлэх:
Зарим тохиолдолд зөвхөн насанд хүрэгсдэд (эрсдэл бүлэг, их өвс ногоотой хөдөө болон ойд явганаар аялж буй хүмүүс, майханд амьдарч буй хүмүүс) урьдчилан сэргийлэх зорилгоор 50мг-р хоногт 2 удаа 15 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэнэ.

Хэрэглэх заалт

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ