Манай компаний гол үнэ цэнэ бол чанартай, аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Олайнфарм ХК нь бүтээгдэхүүний загвар, хөгжүүлэлт, үйлдвэрлэл,хяналт, түгээлт зэрэг бүх үзүүлэлтэд чанарын стандарт баримталдаг. Олайнфарм ХК-ний хувьцаа эзэмшигчид чанарын удирдлагын менежментийг дэмждэг. Энэхүү чанарын бодлого нь Олайнфарм ХК-ний зах зээл дэх байр суурийн чухал хэсэг юм.
Чанарын бодлого:
Олайнфарм ХК-ний удирдлага болон ажилчид нь өдөр тутмын ажилдаа үйлдвэрлэлийн зохистой дадлын (GMP) стандартыг бүрэн дагаж мөрддөг. Компаний удирдлага болон ажилчид Олайнфарм ХК-ний үйлдвэрлэл, бусад бүхий л үйл ажиллагааг үйлчлүүлэгчид, эрх бүхий байгууллагын шаардлагад нийцүүлэн ажилладаг. Байгууллагын Чанарын Удирдлагын Тогтолцоо нь байнгын сайжруулалт хийгддэг бөгөөд түүний үр дүнг дотоод болон гадаад (үйлчлүүлэгчид болон эрх бүхий байгууллагууд) аудитаар үнэлүүлдэг.