Ноофен®
(100 мг N15, 500 мг N5)

Ноофен®
(100 мг N15, 500 мг N5)

Үйлчлэгч бодис: Фенибут
Тун хэмжээ: 100 мг N15, 500 мг N5
Эмийн хэлбэр: Капсул, нунтаг
Эмийн ангилал: Ноотроп бэлдмэл

Хэрэглэх заалт

• Астенийн болон түгшүүрэлт-неврозын байдлын (тайван бус байдал, айдас, түгшүүрэл) эмчилгээ, өндөр настай өвчтөний – нойргүйдэл, шөнийн тайван бус байдал, хагалгааны өмнөх стрессээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
• Хүүхдийн ээрүү болон муриганаж татвалзах эмгэгийн эмчилгээ
• Меньерийн өвчин (дотор чихний гэмтэл), янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн аппаратын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой толгой эргэх,
• Кинетозоос буюу хөдөлгөөнт объект (жишээ нь завь, онгоц, машин гэх мэт) дээр байх үед үүсдэг тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааны өөрчлөлт, сульдах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинжээр илэрдэг өвөрмөц байдал) сэргийлэх
• Архины хамаарлын үеийн бүрдэл эмчилгээнд туслах бэлдмэл болгож хэрэглэнэ.

Жижиг уутанд байгаа нунтгийг хагас аяга халуун усанд уусгаж хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Мэдрэл сульдал болон сэтгэл түгшилт-неврозын үед: насанд хүрэгсдэд 500мг тунгаар хоногт 1-3 удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 2,5г хүртэл нэмэгдүүлж болно. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 4-6 долоо хоног хүртэл уртасгаж болно.

Меньерийн өвчин (дотор чихний гэмтэл) ба янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн анализаторын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой толгой эргэх шинж: тэнцвэрийн анализаторын халдварын гаралтай өөрчлөлт ба Меньерийн өвчний хурцдалын үед 500мг тунгаар хоногт 4 удаа 5-7 өдөр, тэнцвэрийн өөрчлөлт багасах үед 500мг-р хоногт 2-3 удаа 5-7 өдөр, дараа нь 500мг-р хоногт 1 удаа дахин 5 өдөр тус тус хэрэглэнэ.
Өвчний хөнгөн хэлбэрийн үед хоногт 500мг-р 5-7 өдөр хэрэглэнэ. Тэнцвэрийн анализаторын судасны болон гэмтлийн шалтгаантай үүссэн толгой эргэх шинжийг багасгах зорилгоор 500мг тунгаар хоногт 1-2 удаа 12 өдөр хэрэглэнэ.
Кинетозоос сэргийлэх: Кинетозын эхний шинж тэмдэг (жишээ нь дотор муухайрах) илрэх үед буюу хөдөлгөөний улмаас дотор зайлагдахаас цагийн өмнө 500мг тунгаар хэрэглэнэ. Шинж тэмдэг (бөөлжих) илэрхий илэрч байгаа үед бэлдмэлийг хэрэглэх нь үр дүн багатай.
Архины хамааралт байдлын бүрдэл эмчилгээнд туслах эм болгож: эхний өдрүүдэд 500мг-р хоногт 2-3 удаа ба шөнө 500мг-ыг хэрэглэнэ. Дараа нь тунг аажим багасгана.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд ноофеныг өндөр тунгаар хэрэглэвэл элэг хордуулах эрсдэлтэй. Иймээс уг бүлгийн өвчтөнд эмчилгээний бага тунгаар хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэх үед сөрөг нөлөө үзүүлсэн талаар тэмдэглэгдсэн мэдээлэл байдаггүй.

Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:
3-4 насны хүүхдэд 100мг-р хоногт 2 удаа, 5-6 настай хүүхдэд 100мг-р хоногт 2-3 удаа, 7-10 настай хүүхдэд 100мг-р хоногт 3-4 удаа, 11-14 настай хүүхдэд 200мг-р хоногт 2-3 удаа, 14-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар тус тус хэрэглэнэ.
Бэлдмэлийн нэг удаагийн дээд тун нь 6-аас доош насны хүүхдэд 100мг, 7-10 насны хүүхдэд 200мг, 11-14 насны хүүхдэд 300мг байна.


Хэрэглэх заавар

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ