Фенкарол®
Фенкарол®
Үйлчлэгч бодис: Хифенадин гидрохлорид
Тун хэмжээ: 50 мг
Эмийн хэлбэр: Шахмал
Эмийн ангилал: Гистамины эсрэг бэлдмэл
Зориулалт |
Гистамины эсрэг бусад эмийн эмчилгээнд үр дүнгүй байх болон харшлын бүх хэлбэрт |
Хэрэглэх заалт |
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ: • Поллиноз (ургамлын харшил) • Цочмог ба архаг чонон хөрвөс • Өвсний халууралт • Харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл • Харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл • Судасны хаван • Дерматоз (намарс, нейродермит, загатнаа гэх мэт) • Хоол хүнс болон эмийн шалтгаант харшлын урвал |
Фенкаролыг хоолны дараа хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд:
25-50мг тунгаар хоногт 2-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 200мг.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-20 өдөр. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтаж болно.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:
12-с дээш насны хүүхдэд 25мг-р хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Ээлж эмчилгээ 10-20 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтана.
3-аас доош насны хүүхдэд 5мг тунгаар (хагас шахмал) хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
3-7 насны хүүхдэд 10мг тунгаар (1 шахмал) хоногт 2 удаа хэрэглэнэ.
7-12 насны хүүхдэд 10-15мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Зөвлөсөн хоногийн тунг 4 хувааж хэрэглэж болно. Ээлж эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтаж болно.