Грипофлекс®
(500)

Грипофлекс®
(500)

Үйлчлэгч бодис:  Парацетамол /Аскорбины хүчил/ фенирамин малеат
Тун хэмжээ: Парацетамол – 500 мг
Аскорбины хүчил – 200 мг
фенирамин малеат – 25 мг
Эмийн хэлбэр:  Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг
Эмийн ангилал:  Ханиад, томуу өвчний шинж тэмдгийг багасгах

Зориулалт
Өвдөлт намдаах, халуун бууруулах, харшлын эсрэг үйлдэлтэй
Хэрэглэх заалт
Амьсгалын дээд замын үрэвсэл ба ханиад томуу өвчний  үед илрэх толгой өвдөх, бие шархирах, халуурах, хамар, синус битүүрэх, нус гоожих болон найтаах зэрэг шинж тэмдгийг маш хурдан багасгадаг.

Эмчилгээг өвчний аль нэг шинж тэмдэг илэрсэн даруйд аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй.
Нэг уут бэлдмэлийг аяга халуун усанд уусгаж бүлээнээр ууна.
Насанд хүрэгсэд болон 15-с дээш насны хүүхдэд нэг уутаар хоногт 3 удаа хамгийн багадаа 4 цагийн зайтай ууж хэрэглэнэ.
Бөөрний дутагдалтай өвчтөнд дор хаяж 8 цагийн зайтай ууж хэрэглэнэ.
Хоногийн дээд тун 3 уут.

Хэрэглэх заавар

http://gripofleks.lv/en

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ