Фенкарол®

Фенкарол®

Үйлчлэгч бодис:  Хифенадин гидрохлорид
Тун хэмжээ:  10 мг, 25 мг
Эмийн хэлбэр: Шахмал
Эмийн ангилал: Гистамины эсрэг бэлдмэл

Зориулалт
Гистамины эсрэг бусад эмийн эмчилгээнд үр дүнгүй байх болон харшлын бүх хэлбэрт
Хэрэглэх заалт
Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ:
• Поллиноз (ургамлын харшил)
• Цочмог ба архаг чонон хөрвөс
• Өвсний халууралт
• Харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
• Харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
• Судасны хаван
• Дерматоз (намарс, нейродермит, загатнаа гэх мэт)
• Хоол хүнс болон эмийн шалтгаант харшлын урвал

Фенкаролыг хоолны дараа хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд:
25-50мг тунгаар хоногт 2-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 200мг.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-20 өдөр. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтаж болно.

Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ:
12-с дээш насны хүүхдэд 25мг-р хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Ээлж эмчилгээ 10-20 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтана.
3-аас доош насны хүүхдэд 5мг тунгаар (хагас шахмал) хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
3-7 насны хүүхдэд 10мг тунгаар (1 шахмал) хоногт 2 удаа хэрэглэнэ.
7-12 насны хүүхдэд 10-15мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Зөвлөсөн хоногийн тунг 4 хувааж хэрэглэж болно. Ээлж эмчилгээ 10-15 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтаж болно.

Хэрэглэх заавар (10 мг N20, 25 мг N20)

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ