Гистафен®
Гистафен®
Үйлчлэгч бодис: Сехифенадины гидрохлорид
Тун хэмжээ: 50 мг
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
Эмийн ангилал: Гистамины эсрэг эм
 &
Зориулалт |
Гистамины эсрэг үйлдэл нь харшлын өвчний эмчилгээнд чухал серотонины эсрэг үйлдлээс илүү байна. |
Хэрэглэх заалт |
• Бэлдмэлийг дараах цочмог болон архаг явцтай харшлын өвчний эмчилгээнд хэрэглэнэ. – Поллиноз (өвсний халууралт), харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамар ба хамрын дайвар хөндийн эмгэг – Хоол хүнс, химийн бодис, тоосны харшил – Амьтны болон амьтанд хатгуулсны улмаас үүсэх харшил – Агаарын бохирдолтой холбоотой болон бусад харшил үүсгэгчээр үүсгэгдсэн харшил • Харшлын шалтгаантай арьсны загатнаа буюу эсвэл бусад өвчний улмаас үүсэх загатнаа (харшлын ба атопик дерматит, васкулит, нейродермит, хавтгай улаан үлд гэх мэт) • Харшлаас урьдчилан сэргийлэх (улирлын сэдрэлээс өмнө) ба барих эмчилгээнд |
Насанд хүрэгсдэд:
Цочмог болон архаг явцтай харшлын өвчин:
50-100мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үр нөлөө эмчилгээг эхэлснээс хойш 1-3 өдрийн дотор илэрнэ.
Ээлж эмчилгээ ерөнхийдөө 5-15 хоног үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтана.
Харшлын эмгэгээс сэргийлэх (улирлын сэдрэлээс өмнө) болон барих эмчилгээ:
50мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг харшлын урвал эхлэхээс 2 долоо хоногийн өмнө хэрэглэнэ.
Гистафен 50мг шахмалыг дангаар нь болон бусад хэсэг газар нөлөөлдөг бэлдмэлтэй (хамрын дусаалга, нүдний дусаалга, тосон түрхэц) хамт хэрэглэж болно.
Хэрэглэх заавар |