Фурамаг®

Фурамаг®

Үйлчлэгч бодис: Уусдаг Фурагин
Тун хэмжээ: 25 мг, 50мг
Эмийн хэлбэр: Бүрээс
Эмийн ангилал: Hитрофураны уламжлал
 

Зориулалт
фурагинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн шээсний замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх заалт

Түүнийг уусдаг фурагинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн шээсний замын халдвар (цистит, уретрит, пиелонефрит), простатит, эмэгтэйчүүдийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Бэлдмэлийг бөөрний мэс засал, давсаг дурандах, гуурс тавих үед халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна мөн шээсний замын халдварын дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Фурамаг 50мг хатуу бүрээс:
Эмчилгээ:Насанд хүрэгсдэд 50-100мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:
30кг-аас дээш жинтэй хүүхдэд 50мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
Ээлж эмчилгээ 7-10 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 10-15 хоногийн дараа давтаж болно.
Урьдчилан сэргийлэх: Насанд хүрэгсэд болон 30кг-аас дээш жинтэй хүүхдэд 50мг тунгаар унтахын өмнө хэрэглэнэ.

Фурамаг 25мг хатуу бүрээс:
Эмчилгээ: Насанд хүрэгсдэд 50-100мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:
30кг-аас дээш жинтэй хүүхдэд 50мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
1-10 настай хүүхдэд хоногт 5мг/кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ. Хэрэв хоногийн тун нь тэнцүү хэсэгт хуваагдахгүй байвал тунгийн ихэнх хэсгийг унтахын өмнө хэрэглэнэ.

Хэрэглэх заавар

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ