Адаптол®

Адаптол®

Үйлчлэгч бодис: Мебикар
Тун хэмжээ: 300мг,  500мг
Эмийн хэлбэр: Хатуу бүрээс,  шахмал
Эмийн ангилал: Тайвшруулах  бүлгийн бэлдмэл
 

Зориулалт
Тайван бус байдал, айдас, түгшүүрэл, дотоод сэтгэл хөдлөлийн хүчдэл, цочромтгой байдал зэргийг багасгана.
Хэрэглэх заалт
• Невроз ба невроз төст эмгэг (түгшүүрэл, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, тайван бус байдал, айдас)
• Зүрх судасны өвчинтэй холбоогүй янз бүрийн шалтгаант зүрхний өвдөлт
• Солиорлын эсрэг болон сэтгэл засах эмийн зохимжийг сайжруулах (эдгээр бэлдмэл нь сэтгэлээр унах, хэт тайвшруулах үйлдэл үзүүлдэг ба булчин сульдлыг багасгадаг)
• Тамхи татах хүслийг багасгах бүрдэл эмчилгээнд

Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд 300-500мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. 1 удаагийн дээд тун 3г, хоногийн дээд тун 10г.
Ээлж эмчилгээ хэдэн өдрөөс 2-3 сар хүртэл хугацаагаар үргэлжилнэ.
Тамхи татах хүслийг багасгах бүрдэл эмчилгээнд хоногт 600-1000мг тунгаар 5-6 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Настангуудад тунг зохицуулах шаардлагагүй.
Элэгний дутагдалтай өвчтөнд тунг багасгах шаардлагагүй.
Бөөрний дутагдалтай өвчтөнд тунг тохируулах судалгаа хийгдээгүй. Иймээс эдгээр өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

Хэрэглэх заавар

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ