Вазомаг®

Вазомаг®

Үйлчлэгч бодис: Мельдоний
Тун хэмжээ: 250 мг, 100мг/мл -5мл
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал, тарилгын уусмал
Эмийн ангилал: Зүрх судасны өвчний эмчилгээний бусад эмийн бэлдмэл

Зориулалт
Бодисын солилцоонд нөлөөлдөг цусан хангамжийн дутагдлын эсрэг бэлдмэл.
Хэрэглэх заалт
• Тогтвортой зүрхний бах,  зүрхний архаг дутагдал (NYHA үйл ажиллагааны ангиллаар I-III зэрэг), цусан хангамж дутагдлын зүрхний булчингийн эмгэг, зүрхний булчингийн шигдээсийн эргэн сэргэх үе зэрэг зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээ
• Цочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ, тархины гэмтэл ба тархины цусны эргэлтийн эмгэгийн дараах эргэн сэргэлтийн үеийн бүрдэл эмчилгээ

Вазомагийг өдрийн эхний хагаст хэрэглэхийг зөвлөнө. Учир нь сэтгэл санаа тайван бус түгшүүрэх шинж үүсэж болзошгүй.
Зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээ:
Бэлдмэлийг 500-1000мг тунгаар хоногт 1 удаа судсанд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг цаашид вазомаг 250мг бүрээсийг хоногт 500-1000мг тунгаар хэрэглэн үргэлжлүүлнэ. Эмчилгээ 4-6 долоо хоног үргэлжилнэ.
Тархины судасны цочмог ба архаг явцтай цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ:
500мг тунгаар хоногт 1 удаа 2-3 долоо хоног судсанд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг цаашид вазомаг 250мг бүрээсийг хоногт 500мг тунгаар хэрэглэн үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээ дунджаар 6 долоо хоног үргэлжилнэ.
Хэрэв та элэг бөөрний эмгэгтэй бол бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Вазомагийг 18-аас доош насны хүүхэд өсвөр насныханд хэрэглэхгүй.

Хэрэглэх заавар (250 мг)
Хэрэглэх заавар (100мг/мл -5мл)

ЭМ ХЭРЭГЛЭХДЭЭ ЭМЧ БОЛОН ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ.   ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЭМИЙН ЗААВРЫГ УНШААРАЙ.

ЭМИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ