Нейромидин®
Нейромидин®
Үйлчлэгч бодис: Ипидакрин гидрохлорид
Тун хэмжээ: 20 мг, 15мг/мл -1 мл, 5мг/мл – 1 мл
Эмийн хэлбэр: шахмал, тарилгын уусмал
Эмийн ангилал: Холинэстераза ферментийг хориглогч
Хэрэглэх заалт |
Захын мэдрэлийн тогтолцооны эмгэг (неврит, полиневрит, полинейропати, полирадикулонейропати, булчин сульдал, янз бүрийн шалтгаантай булчин сульдлын хам шинж), Бульбар саа саажилт,
Хөдөлгөөний өөрчлөлт бүхий Төв мэдрэлийн тогтолцооны органик эмгэгийн дараах эргэн сэргэх үе,
Мэдрэлийн тогтолцооны миелингүйжих өвчний бүрдэл эмчилгээ,
Янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэгийн (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн болон тэнэгрэлийн бусад хэлбэр) эмчилгээ,
Гэдэсний атонийн эмчилгээ зэрэгт тус тус хэрэглэнэ.
Нейромидин 5мг/мл ба Нейромидин 15мг/мл тарилгын уусмалыг арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ.
Захын мэдрэлийн тогтолцооны эмгэг, булчин сульдал, булчин сульдлын хам шинж: 5-15мг (1 ампул нейромидиний 5мг/мл тарилгын уусмал-1 ампул Нейромидиний 15мг/мл тарилгын уусмал) тунгаар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 1-2 сарын зайтай хэд хэдэн удаа давтаж болно.
Булчин сульдлын кризтэй өвчтөнд хүнд явцтай мэдрэл булчингийн сэрэл дамжилтын өөрчлөлтөөс сэргийлэх зорилгоор Нейромидиний 15мг/мл тарилгын уусмалыг 15-30мг (1-2 ампул) тунгаар богино хугацаагаар хэрэглэнэ. Эмчилгээг нейромидиний 20мг шахмал хэрэглэн үргэлжлүүлэх ба тунг 20-40мг хүртэл хоногт 5-6 удаа хэрэглэхээр ихэсгэнэ.
Янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэг (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн болон тэнэгрэлийн бусад хэлбэр): Бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрт өвөрмөц тогтооно.
Гэдэсний атонийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 20мг тунгаар хоногт 2-3 удаа 1-2 долоо хоног хэрэглэнэ.
Хэрэглэх заавар (20 мг) |